Ажилчдын бүтээмжид нөлөөлдөг хүчин зүйлс

Ажилчдын бүтээмжид нөлөөлдөг хүчин зүйлс

Улс орны төдийгүй байгууллагын амжилт ч бүтээмжээс ихээхэн хамаардгийг томоохон групп компанийн туршлагаас харж болно. Ажилчид бүтээмж өндөртэй байх нь орлого өсөх, хуримтлал хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, үнэ буурах, бүтээгдэхүүний өртөг багасах, бүтээгдэхүүний борлуулалт хурдсах, үйлдвэрлэл нэмэгдэх, улмаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжрах гэх мэт маш олон зүйлд шууд нөлөөлж байдаг.

“Бүтээмж бол ажлын өгөөжтэй үр дүн юм”

Гадны улс орнуудтай харьцуулахад манай орны ажилчдын бүтээмж 25%-30% иар бага байгаа нь нэлээн сонирхол татахуйц үзүүлэлт болдог. Хөдөлмөрийн бүтээмж нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг динамик үзүүлэлт бөгөөд зарим хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байхад нөгөө хэсэг нь сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг байна.

Байгууллагын түвшинд ажилчдын бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг ерөнхийд нь гадаад болон дотоод гэж ангилдаг.

Гадаад хүчин зүйлд нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт, өрсөлдөөний төлөв, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт байгууллагаас шууд бус хамааралтай хүчин зүйлс багтдаг бол,

Дотоод хүчин зүйлд нь байгууллагын техник технологийн түвшин, урамшууллын тогтолцоо, ажилтны сургалт, мэргэжил, ажиллах хүчний бүтэц зохион байгуулалт, хамт олны уур амьсгал, ажлын байрны таатай нөхцөл гэх мэт байгууллага,  ажилтан, удирдлагад шууд хамааралтай зүйлс багтдаг байна.

Энэхүү хоёр орчны үзүүлэлтээс хамгийн их давтагдаж байгаагаас харвал:

  1. Хамт олны уур амьсгал
  2. Багаар ажиллах ур чадвар
  3. Ажлын байрны тав тух, таатай нөхцөл, зохион байгуулалт
  4. Гүйцэтгэлийн үнэлгээ
  5. Ажилд хандах хандлага
  6. Байгууллагын соёл

гэх мэт хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг гэж үздэг байна. Эдгээрээс ажлын байрны таатай нөхцөлөөс бусад хүчин зүйлсэд байгууллагын дарга, захирлууд голчлон анхаарсны улмаас ажилчдад ажлын байрны таатай нөхцөл, дотоод соёл бүрдүүлэх асуудал орхигдох нь олонтаа харагддаг.

Ажлын байрны тав тух, зохион байгуулалт муутай байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн менежментгүй болох, байгууллагын дотоод уур амьсгал муудах, ажилд хандах хандлага буурах, багаар ажиллах чадвар, сэдэл, идэвхгүй болох гэх мэт үйлдлүүд нь бүтээмж буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг бий болгох цаашлаад ажилчид нь ажилдаа ирэх дургүй болох магадлал ихэсдэг байна.

Ард түмний амьдрал, үндэсний баялаг нь байгалийн баялаг, хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш “БҮТЭЭМЖ”-ээр тодорхойлогдож байдаг гэдгийг баталсан олон судалгаа байдаг шүү дээ.

Иймээс та байгууллагын тань үйл ажиллагаа удааширч, ажилчид тань ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй, идэвхгүй байдалтай байна уу гэдгийг ажиглаад үзээрэй. Хэрвээ тийм уур амьсгал танд мэдрэгдвэл дараах зүйлсийг анхаарч байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаараарай.

Ажлын байр, оффисын таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар үзүүлэлтүүд чухал байдаг вэ?

  • Байгууллагын брэндинг, интерьерын шийдэл,
  • Ажилдаа ирж, буцахад түгжрэл, саад багатай байх гэх мэт таатай нөхцөл бүрдүүлэлт
  • Байгууллагын хамтын соёл, үнэт зүйлс
  • Цахилгаан шат, Зогсоолын хүрэлцээтэй байдал болон оффисын байрны хөрөнгийн менежментийн асуудлууд
  • Үйлчилгээ, худалдааны байгууллагуудтай ойр байрлах боломжууд
  • Эрүүл, аюулгүй  цэвэр цэмцгэр, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн орчинд, мэргэшсэн хамт олны дунд ажиллах

гэх мэт зүйлс нь ажлын байрны дотоод уур амьсгалыг сайжруулж ажилчид нь ажилдаа ирэхдээ дуртай болох, цаг хугацаа хэмнэх байдлаар бүтээмж нь нэмэгддэг байна. Ялангуяа томоохон албан байгууллагуудын хувьд олон тооны ажилчин, албан хаагчид хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний хөдөлмөрийн үр дүнгээс байгууллагын ирээдүй шууд хамааралтай байдаг тул ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөр эрхлэлтийн хуваарь, оффисын таатай нөхцөлийг бүрдүүлэх нь томоохон байгууллагуудын хувьд хамгийн чухал анхаарах ёстой зүйлсийн нэгд зайлшгүй багтах билээ.

Эдгээр дүр төрх, шаардлагуудыг бүрэн хангасан оффисийн байгууламжийн жишээ нь манай “ХОЙМОР” Оффисын байгууламж юм. Та бүхэн Хоймор оффистой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх материалтай танилцах боломжтой.