Оффистой болох боломжоо алдсаар л байна уу?

By May 28, 2018Зөвлөгөө
Өөрийн гэсэн оффистой болох боломжоо алдсаар л байна уу?

“Мастер Пропертис” ХХК-ийн борлуулалтын албаны захирал М.Энхзаяатай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.

-Та үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-ҮХХ-ийн салбар нь их мөнгөн дээр эргэлддэг салбар. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг хүний амьдралын хамгийн том худалдан авалтын нэг бөгөөд ҮХХ зарна гэдэг нь хүнд ажил юм. Хүн хөдөлмөрлөж насаараа цуглуулсан мөнгөө ҮХХ рүү оруулж байхад маш хариуцлагатай хандаж, зөв мэдээлэл өгч чин сэтгэлээсээ туслаж байх ёстой гэж би бодож явдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байхдаа сайн муу зүйл их ч үзлээ, одоо бол “хор минь гарсан даа”. Худалдан авагчаас сэтгэл ханамжтай сайхан үгсийг сонсох нь миний ажлын үр дүн, амьдралын минь аз жаргал, бахархал болдог.

-Оффис худалдах, орон сууц худалдах хоорондоо хэр ялгаатай вэ? Хэрэглэгч нь өөр учраас ялгаа мэдээж байгаа байх?

Хүмүүс амьдралдаа дунджаар 3 ба түүнээс олон удаа орон байраа солих шийдвэр гаргадаг бол ажил бизнесээ эрхлэн явуулдаг оффис худалдан авахдаа маш хойрго ханддаг нь нууц биш. Энэ нь нэг талаас манай бизнес эрхлэгчдийн урт хугацаанд тогтвортой оршин тогтнож, хөгжин цэцэглэх бизнесийн алсын хараа дутмаг, нөгөөтэйгүүр Монголд бизнесийн соёл төлөвшөөгүйтэй холбоотой. Тиймээс орон сууцны болон оффисын хэрэглэгчийн хандлага хоорондоо маш их ялгаатай.

Анхлан буюу стандарт орон сууцны худалдан авалтыг нөхрүүд хийдэг бол амьдралын орчин нөхцлөө сайжруулж стандарт сайн орон сууц авах шийдвэрийг эхнэрүүд гаргадаг ба тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахад хүүхдүүдийн нөлөө их байдаг. Оффисын хэрэглэгчийн тухайд бизнесийн эхний 1-5 жилд оффис түрээслэж үйл ажиллагаа явуулдаг бол 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд санхүүгийн хувьд илүү тогтвортой болж өөрийн гэсэн оффистой байх нь ашигтай гэдгийг мэдэрч эхэлдэг.

Та яагаад оффис худалдан авах нь зөв гэж үзэж байна вэ?

Өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулах нь олон талын үр өгөөжтэй. Нөгөөтэйгүүр бизнес урт удаан хугацаанд хөгжин цэцэглэх гол үндэс болдог гэж үзэж болно. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффис бол үнэ цэнэ нь цаг ямагт өсөн нэмэгддэг, үр өгөөжөө хамгийн их өгдөг хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулагч талаас үр өгөөжийг нь авч үзье.

Үр хүүхдэдээ орон сууц хадгалснаас оффист хөрөнгө оруулалт хийгээд түрээсийн ашгаар нь орон сууцаа ч авчихаж болно. Тухайлбал 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг сонголт л юм. Оффис худалдан авахдаа ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг сонгох нь чухал.

МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны амжилтын гол нууц нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг соргогоор олж харж, үнэ хямд үед нь худалдан аваад салбараа байгуулдагт оршиж байгаа юм. Тэгэхээр одоо үнэтэй биш байж болох ч ирээдүйд үнэд хүрэх байршлыг сонгох хэрэгтэй. Би саяхан 20 жил оффис түрээслэж ирсэн нэгэн компанийн захиралтай уулзсан. Тэр хүн энэ хугацаанд хоёр ч оффистой болох боломжоо алдсан байсан. Ер нь аливаа бизнес өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулснаар өөрийн гэр орон шигээ тав тухтай, тохилог орчинг бүрдүүлэн илүү бүтээмжтэй ажилладаг болох нь судалгаагаар харагддаг.

Худалдан авагчид оффис худалдан авах эцсийн шийдвэрийг яг юун дээр төвлөрч гаргадаг бол?

Зүгээр түрээслэх гэж ирээд худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс ч бий. Хамгийн гол нь надтай уулзсан бизнес эрхлэгч оффис авах нь зөв гэдгийг ойлгоод буцдагт би баяртай байдаг. Тэд өнөөдөр, маргааш, хэзээ, хаанаас худалдан авах шийдвэр гаргах нь чухал биш, үр өгөөжийг ойлгуулж, мэдрүүлэх нь миний хувьд илүү чухал гэж үздэг. Оффис худалдан авч байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч хоёулаа эцсийн шийдвэрийг ашиг, үр өгөөж, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ, тав тухтай өөрийн гэсэн ажлын байр гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг харж шийдвэрээ гаргадаг.

-Оффис худалдан авахад ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй вэ?

Манай компаний хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчид дараах хүчин зүйлийг харгалзан худалдан авах оффисын сонголтоо хийдэг. Үүнд:

  • Үнэ, төлбөрийн тохиромжтой нөхцөл
  • Хотын төвд ойр, түгжрэлгүй хүрэх боломж
  • Нэвтрэх чадвар буюу орц гарц
  • Авто зогсоолын хүрэлцээ
  • Барилгын чанар, өнгө үзэмж
  • Менежментийн үйлчилгээ, харуул хамгаалалт, аюулгүй байдал
  • Ойролцоох худалдаа үйлчилгээ
  • Талбайн зохион байгуулалт
  • Автобусны буудал, зам харилцаа
  • Интернетийн хурд, гар утасны сүлжээ
  • Гаднах орчин, ногоон байгууламж

Танай “Мастер Пропертис” компанийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаагаар хүмүүс мэдэх байх. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулбал?

Манай компани 2013 онд барилгын салбарт анх хөл тавьсан. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Улаанбаатар хотын үнэ цэнэ нь хамгийн ихээр огцом өсөх байршлыг сонгон “Pro One” оффисын төслийг хэрэгжүүлээд байна. Тус оффис нь зах зээлийн судалгаанд тулгуурлан бүтээснээрээ онцлог.

“Pro One” оффис нь одоогоор дүүргэлт 94%, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оффис болсны баталгаа гэж хэлж болно. Бид дээрх байршилдаа хоёр дахь төсөл “Хоймор” оффисыг бүтээн байгуулж 11-р сард ашиглалтанд оруулаад байна.

“Хоймор” оффис нь Улаанбаатар хотын хамгийн олон зогсоолтой, орчин үеийн интерьер дизайнтай мөн хөрөнгийн менежментийн үйлчилгээг Японы компани 100% хариуцан хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай. Ер нь Монголд барилга байгууламжийн хөрөнгийн менежментийн үйлчилгээг япон компани гардан хэрэгжүүлдэг жишээ байдаггүй. Тиймээс Pro One оффист талбай түрээслэж, худалдан авч амжаагүй бол манай шинэхэн ашиглалтанд орсон “Хоймор” оффист өрөө болон үйлчилгээний талбай түрээслэх, худалдан авах боломжтой. Мөн Pro One Office-ийн цөөн үлдсэн талбайг худалдаалж байгаа.

-Таны зүгээс уншигч, хэрэглэгчдэдээ хандан хэлэх зөвлөж юу байна вэ?

Хөрөнгө дагаж хөрөнгө бий болдог гэдэг. Тиймээс хэзээ ч үнэ цэнээ үл алдах, үр өгөөжөө тасралтгүй өгөх оффистой болохыг зөвлөе.

Оффисын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 99900184, 99900183, 99900181 дугаарын утсаар лавлана уу.