Оффисын зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь ихэсчээ.

By December 7, 2018Зөвлөгөө
Хотын төвийн оффисуудын харьцуулалт

Яагаад бид үл хөдлөхөд хөрөнгө оруулдаг вэ? Ирээдүйн үнэ цэнийн өсөлт, барьцаа хөрөнгө болох боломж гээд олон шалтгаанууд бий. Орон сууцны хувьд өөрөө амьдралын хэрэгцээгээ хангах нь бий. Харин оффист яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Орчин үед оффисын зах зээл хөрөнгө оруулалтын нэгэн үр өгөөж өндөртэй хэлбэрт тооцогдох болжээ. Ялангуяа танай бизнест үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад оффис, үйлчилгээний талбай байнга шаардлагатай байдаг бол түрээсийн зардалд гаргаж буй зардлаа моргэйжийн хэлбэрт оруулснаар урт хугацаандаа өндөр ашигтай ажиллаж болдог.

Яг ижил оффисыг түрээслэсэн, худалдаж авснаараа л ялгаатай жишээг 5 жилийн дараах тоогоор харьцуулан харахад нэг нь түрээсийн зардалд 121 саяыг төлсөн, одоо ч төлсөөр байхад нөгөө нь энэ хугацаанд 165 саяыг төлөөд 268 саяын зах зээлийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болчихож чадна.

Оффисын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд заавал өөрийн үйл ажиллагаандаа зориулах албагүй. Энэ нь өөрөө урт хугацааны турш тогтвортой ашиг, орлого оруулах хөрөнгө оруулалт байж чаддаг. Улаанбаатар хотын оффисын барилгын худалдах үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд 10 гаруй дахин өссөн, энэ нь үнийн хувьд хамгийн өндөр өсөлттэй төрлийн үл хөдлөх хөрөнгө болж байна гэсэн судалгаа бий.

Та оффист хөрөнгө оруулалт хийхээр сонирхож, төлөвлөж байвал дараах зүйлст анхаараарай.

Богино хугацаанд хүлээгдэж буй үнийн өсөлтөөс өмнө хөрөнгө оруулалт хийх

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өсөлт, тэлэлттэй холбоотойгоор жилд дунджаар 40 орчим мянган м2 ашигтай талбай бүхий оффисын эрэлт шинээр нэмэгддэг. Мөн түрээсийн оффист үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудын 40 орчим хувь нь одоогийн оффистоо сэтгэл ханамжгүй байгаа нь байршил, тохижилт, менежмент сайтай оффисуудын эрэлт ойрын жилүүдэд өндөр байхыг илтгэж байна.

2018 оны эхээр хийгдсэн судалгаагаар зах зээлд нийт 3,382 байгууллага, дунджаар 90м2 талбай бүхий 302,745м2 оффисын худалдан авах болон түрээслэх хэрэгцээ ойрын 2 жилийн дотор үүсэхээр байна. Оффисын үнэ 2025 оныг хүртэл жилд дунджаар 8.1 хувиар өсөх, 2019 онд эрэлт үргэлжлэн өсөх хүлээлт бий.

Урт хугацаандаа үнэ цэнэ өсөх хөрөнгийг сонгох

Үнээс гадна тухайн байршил, чанар, зогсоол, хөрөнгийн менежмент зэрэг олон хүчин зүйлс тухайн оффисын өнөөдрийн төдийгүй ирээдүйд өсөх үнэ цэнийг тодорхойлдог.

Аливаа томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хотын дүүрэг, бүсүүд тодорхой чиглэлүүдээр төрөлжиж байна. Бизнесийн, санхүүгийн дүүргүүдэд байршин банк, төрийн зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай үйлчилгээний байгууллагуудад ойр байрших нь уг оффисын үнэ цэнийг өсгөж байдаг.

Мөн 10 жилийн өмнө ижил үнэ цэнэтэй байсан оффисууд ямар менежменттэй байснаасаа хамааран нэг бол өнөөдөр үнэ цэнэ нь хэд дахин өсчихсөн, эд хөрөнгийнхөө хувьд ч хуучирч муудаагүй байдаг бол менежмент тааруу нөгөө нь үнэ цэнээ алдаж элэгдэж хуучирсан байдаг. Иймд хөрөнгө оруулалт хийх оффисоо сонгохдоо хөрөнгийн менежментэд нь анхаарах нь зүйтэй.

ХОЛБООТОЙ: Япон стандартын хөрөнгийн менежмент

Макро эдийн засгийн төлвийг тооцох

2018 оны 11 сарын сүүлээр ОУВС Монгол улсад хэрэгжүүлж буй санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд дараах дүгнэлтүүдийг хийж буй нь эерэг хүлээлтийг харуулж байна:
  • Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байна. Энэ нь гадаад орчны эерэг нөхцөл байдал болон дотоодын зах зээлийн эрэлтийн өсөлттэй холбоотой.
  • Төсвийн алдагдал хурдтай буурч байгаа Засгийн газрын өр буурахад нөлөөлж байна. 2018 оны эцсийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээгдэж буй тоондоо хүрэх боломжтой.
  • 2019 оны хувьд хөтөлбөрийн гол зорилтууд нь улсын өрийг бууруулах, валютын хуримтлалыг өсгөх, банкны системийн хөрөнгийг сайжруулах, гадны хөрөнгө оруулалтад таатай байдлыг сайжруулах ажээ.
Манай улсын хувьд мега төслүүд, уул уурхай зэрэг томоохон салбаруудын нөхцөл байдал, өсөлт хөгжлөөс макро эдийн засгийн төлөв ихээхэн хамаардаг. Энэ нь улмаар оффисын зах зээлийн эрэлтэд эерэг нөлөө үзүүлж буй нь 2018 оны тоон үзүүлэлтүүдээс харагдаж байна.

ДНБ-ийн өсөлт 2018 оны 3-р улиралд 6.4 хувь давсан, манай улсын экспортын дийлэнх хувийг эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2019 онд өндөр хэвээр байх хүлээлттэй байгаа зэрэг сайн мэдээ нь оффисын зах зээлд хөрөнгө оруулахад таатай үе тохиож буйг харуулж байна.

Манай санал болгож буй оффисууд

“Мастер Групп” нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхдээ зах зээл, эдийн засаг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа шинжилгээг улирал тутам гүйцэтгэж түүндээ үндэслэн бодитой, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Мөн бид манайхыг зорьж ирж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, оффис худалдаж авахыг хүссэн хөрөнгө оруулагчдаа дэмжих үүднээс уян хатан үнэ төлбөрийн нөхцөлийг санал болгож ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны  15 жилийн хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэй  зээл, ГОЛОМТ БАНК-ны 10 жилийн хугацаатай 1.46%-ийн хүүтэй оффисын мортгэйжийн зээлүүдийг “ProOne” болон “Хоймор” төслүүд дээр санал болгож байгаа тул бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд манай оффисын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

Манай хаяг: 7-р хороолол, Алтайн гудамж – 281, Хоймор оффис

Холбоо барих утас: 99900181, 99900182, 99900183, 99900184.