Улаанбаатар хотын Худалдан авахад хамгийн таатай оффис

Худалдаж авахад хамгийн таатай оффис

Уншигч та “Улаанбаатар хотын худалдан авахад хамгийн таатай оффис” нийтлэлд тавтай морил!

Статистик мэдээллийн санд бүртгэлтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 81 мянган аж ахуй нэгжүүдийн 72 мянга буюу 88% нь 20 хүртэл ажилтантай хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай дундаж компаниуд байна.

Эдгээр компаниудын дийлэнх нь өдийг хүртэл хямд зардлаар боломжийн байршилд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулахыг илүүд үздэг байсан бол, эдийн засаг сэргэж эхлээд байгаа энэ үед  байр сууриа бататгах, дараагийн шат ахих зэрэгт хамгийн өндөр ач холбогдол өгч байгаа нь ажиглагдаж байна.

Тиймээс компаниа дараагийн шатанд аваачих, түрээсийн байраа сольж өөрийн гэсэн тохилог оффис худалдаж авахыг зорьж байгаа компанийн захирлуудад туслахаар миний бие Улаанбаатар хотын хэмжээнд худалдаалагдаж буй оффисуудын судалгаатай танилцахад нийт 204 оффис бүртгэлтэйгээс өнөөдрийн байдлаар 49 нь худалдаалагдаж байна. Энэхүү 49 оффисоос Худалдан авахад хамгийн таатай 10 оффисыг цувралаар хүргэхээр шийдлээ.

Худалдан авахад таатай оффисыг дараах шалгуурын дагуу үнэллээ.

Үндсэн шалгуур:

  1. Байршил
  2. Үнэ
  3. Зогсоол

Нэмэлт шалгуур:

  • Загвар дизайн
  • Үйлчилгээ
  • Оффисын соёл

Худалдаж авахад хамгийн таатай оффис №1

Хоймор оффис

Худалдан авахад хамгийн таатай оффис №1 болох Хоймор оффисыг та бүхэнд энэхүү нийтлэлээрээ  дэлгэрэнгүй танилцуулж байна. Энэхүү оффисыг Мастер групп ХХК барьсан бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээнд төгс тохируулан концепцийг нь төлөвлөсөн гэлтэй.

Нэгдүгээрт байршил:

Төв цэгээс ердөө ганцхан км зайд байршилтай. Энэ байршил нь одоогоор хамгийн эрчимтэй барилгажиж буй цэг юм. Үнэхээр л энд хаашаа л харна барилгын том том карказ, өргөгч кранууд ажиллаж байна. Өмнө нь хэний ч хараанд өртөөгүй, гэр хороолол гэгдэж байсан газар ирээдүйн Бизнесийн дүүрэг болон сүндэрлэж байна. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэлцдэг үг энд л бодитоор хэрэгжиж байна.

Худалдаж авахад хамгийн таатай оффис

Худалдаж авахад хамгийн таатай оффисХоёрдугаарт Үнэ

Үнийн хувьд одоогоор С зэрэглэлийн оффисын дундаж үнэ 2,5 сая төгрөг, В зэрэглэлийн оффисын дундаж үнэ 3,2 сая төгрөг, А зэрэглэлийн оффисын дундаж үнэ 4,9 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Хоймор оффис B зэрэглэлийн оффис хэдий ч 2,5-2,9 сая төгрөгөөр, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх үнээр борлуулж байгаа нь бусад оффисоос түрүүлж сонгох шалтгаан болж байгаа юм. Төлбөрийн нөхцлийн хувьд арилжааны банкны 1,15-1,6% хүүтэй, 5-15 жилийн хугацаатай зээл болон 1 жил хүүгүй хуваан төлөх нөхцөл санал болгож байна.

Гуравдугаарт Зогсоол

Олон улсын барилга төлөвлөлтийн стандартаар оффисын барилгын 100 м2 ашигтай талбай тутамд 1 зогсоол ноогдох ёстой. Хоймор оффисын хувьд 9988 м2 ашигтай талбайдаа 100 автомашины зогсоол төлөвлөсөн нь энэ стандарттай нийцэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын цорын ганц 100 машины зогсоолтой оффисын барилгад тооцогддог гэсэн нь үнэний ортой санагдлаа.

Зогсоол сайтай оффис

Дөрөвдүгээрт Загвар дизайн

Хоймор оффис зах зээлд өрсөлдөхүйц боломжийн үнийг санал болгож байгаа ч загвар дизайн, тав тухын хувьд мөнөөх том компанийн, тохилог оффисоос ялгагдах зүйлгүй. Үүдээр нь орохоос эхлээд л орчин үе болон монгол ахуй уламжлалыг хослуулсан цэлгэр том лобби хэсэг нь тун боломжийн гэх сэтгэгдэл төрүүлнэ.

Худалдаж авахад гоё оффис

Мөн хотын төвийн шахалдаж, шамбааралдсан мэдрэмж энд төрөхгүй бөгөөд дундаж хэмжээний оффис гэхэд 3-н лифттэй нь нүдэнд тусч, хүлээх ч шаардлага гарсангүй дээшээ гарлаа.

Лифтнээс буумагц бидний эрж хайж байгаа өвөрмөц загвар дизайн энд байна. Модерн загвараар давхар болон өрөөнүүдээ тохижуулж хар цагаан өнгийг хослуулсан нь цаанаа нэг донжтой, тав тухтай байдлыг бий болгож чаджээ

Өрөөний сонголтуудын хувьд 23 мкв-аас 93 мкв хүртэл талбайнуудтай. Өрөө бүртээ ариун цэврийн өрөөтэй.

2018 оны 1 сард ашиглалтанд орсон шинэ оффис гэхэд 4 сарын хугацаанд аль хэдийнээ 70%-ийн дүүргэлтэд хүрч зарим талбайнууд нь дууссан нь хэрэглэгчдэд хэр их таалагдаж байгааг нь илтгэж байна.

Тавдугаарт Үйлчилгээ

Өрөө болгондоо болон коридортоо битүү дрож дэвссэн нь дулаахан, тав тухтай мэдрэмж төрүүлэх хэдий ч нөгөө талаараа энэ бүхнийг цэвэрхэн байлгах, тоос шороо тогтох зэрэг асуудлыг хэрхэн шийдэх зэрэг нь сонирхолтой байлаа.

Харин Хоймор оффисын хувьд Централ тауэр, Blue sky гэх мэт томоохон оффисуудад л байдаг  хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй бөгөөд энэхүү үйлчилгээндээ Монголдоо анхдагч Япон стандартыг хэрэгжүүлдэг.

Япон стандартын онцлог нь үйлчилгээгээ тасралтгүй, тогтмол үзүүлэх замаар харилцагчидтайгаа урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахад оршдог тул оффисоо байнгын цэвэр цэмцгэр байлгах дээр анхаарч ажилладаг нь харагдлаа.

Мөн дээр нь хэрэглэгчдээ зөвхөн өөрсдийн ажилдаа л анхаарч бусад жижиг сажиг ажлуудаа хөрөнгийн менежментийн үйлчилгээнээсээ авах боломж олгож консьерж үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн байна. Үүнд:

  • Бичиг хэргийн хангамж
  • IT засвар үйлчилгээ
  • Оффисын цэцэгжүүлэлт
  • Цэвэр ус хүргэлт

 Зургадугаарт Оффисын соёл

Нэг оффист үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хоорондоо танилцаж, бизнесийн харилцагчийн хүрээгээ тэлж, харилцан хамтарч ажиллах нь чухал байдаг.  Хоймор оффисын маш том давуу тал гэвэл төсөл хэрэгжүүлэгч Мастер групп ХХК-аас нь өмнө нь барьсан Хоймор оффистойгоо хаяа дэрлэн байрших Pro One оффисуудыг холбосон Хамтын соёлтой юм байна. Энэ соёлоороо дамжуулан 2 оффисын харилцагч 200 гаруй компани, 2200 гаруй ажилтнуудын үйл ажиллагааг холбож, хамтран арга хэмжээ зохиодог, харилцан хөнгөлөлт урамшуулал өгдөг, нэг нэгнээ дэмждэг нь маш их таалагдлаа.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Та Хоймор оффисыг ирээд үзээрэй.