Хотын төвийн оффисуудын харьцуулалт

Улаанбаатар хотын хэмжээнд арилжааны зориулалттай 197 оффисын барилга байгаагаас 49 оффис л талбайгаа худалдаж, үлдсэн нь зөвхөн түрээслүүлдэг болохыг 2018 оны 1-р улирлын судалгаа харуулж байна. Нөгөө талаас оффис хэрэглэгч 10 100 гаруй аж ахуй нэгжийн 35%-д нь оффис худалдан авах хэрэгцээ шаардлага байна.

Худалдан авах боломжтой дээрх 49 оффисоос хотын төвөөс 1.5 км зайд байрлах, оффис худалдан авах гол шалгуурууд болох БАЙРШИЛ, ҮНЭ, ЗОГСООЛ, ҮЙЛЧИЛГЭЭ болон бусад үзүүлэлтүүдийг 80%-иас дээш хангасан 10 оффисыг сонгон авч харьцуулан та бүхэнд хүргэж байна.

Дээрх байршилд оффисуудыг харьцуулах болсны учир нь  хэрэглэгчид хотын төвд ойр гэсэн үзүүлэлтийг хамгийн ихээр чухалчилдаг нь судалгаагаар гарчээ. Түүнчлэн гадны улс орнуудад хотын төвийн байршилд хамгийн өндөр үнэтэй оффисын барилгууд байрладаг байна. Манай улсын хувьд одоогоор боломжийн үнээр хотын төвд оффис худалдан авах боломж байгаа ч, ирээдүйд мөн л олон улсын жишгийн дагуу хотын төвийн оффисын үнэ жил ирэх тусам өсөх нь зүйн хэрэг юм.

ХАРЬЦУУЛСАН ОФФИСУУДЫН БАЙРШИЛ

Оффисын байршилууд

ОФФИСУУДЫН ХАРЬЦУУЛАЛТ

Байршил: Хотын төвд хамгийн ойр буюу 0.1 км зайд City Center оффис байна.

Үнэ:  Хотын төвийн эдгээр оффисуудаас хамгийн боломжийн үнэтэй нь Хоймор болон Peace tower оффисууд байна.

Зогсоол: Хоймор болон MPM оффисууд нь бусдаасаа илт давуу, хамгийн олон 100 зогсоолтой байна.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ: A зэрэглэлийн бүх оффисууд хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй. Харин B зэрэглэлийн оффисуудаас Хоймор оффист л хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлж байна.

Эдгээр оффисуудыг дээрх үзүүлэлт тус бүрээр үнэлж эрэмбэллээ.

ОФФИСУУДЫН ЭРЭМБЭ

Эндээс харахад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хамгийн олон үзүүлэлтээр хангаж байгаа нь Хоймор, MPM, Park place оффисууд байна.

3-т орсон Park place оффис нь хотын төвөөс 0.7 км- т байршилтай A зэрэглэлийн оффис бөгөөд 50 зогсоолтой, хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй. Нэрлэсэн үнэ 6,5 сая төгрөг байна.

2-т орсон MPM оффис нь хотын төвөөс 1 км-т байршилтай, 100 зогсоолтой, хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй A зэрэглэлийн оффис. Нэрлэсэн үнэ 5,9 сая төгрөг байна.

1-т орсон Хоймор оффис-ын хувьд хотын төвд ойр буюу 1.3 км зайд,  хамгийн их 100+ зогсоолтой, бусад B зэрэглэлийн оффист байхгүй хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй, нэрлэсэн үнэ 3 сая төгрөг зэрэг олон давуу талуудтай байна.

Дээрх оффисуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернет дахь веб сайт, сошиал сайт болон борлуулагчидтай уулзаж биечлэн авсан болно.

Оффис худалдан авахаар сонирхож буй та байршил, үнэ, зогсоол, үйлчилгээ болон бусад хүчин зүйлүүдийг олон талаас нь сайтар тунгааж сонголтоо хийгээрэй.