Хөрөнгө оруулалтын өгөөжөө түргэн хугацаанд өсгөх арга

By May 28, 2018Зөвлөгөө
Хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөртэй арга

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Хамгийн энгийнээр хөрөнгө оруулалтыг тайлбарлавал, өөрт байгаа 1000₮ -өө 1100₮ болгож өсгөх буюу мөнгөнөөс мөнгө босгох арга гэж ойлгож болно.

Яагаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ?

Бизнесийн үйл ажиллагаа нь аль хэдийн тогтворжсон байгууллагуудын хувьд худалдаа наймаа эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэх мэт байгууллагын үйл ажиллагаанаасаа олсон ашиг, орлогоороо хөрөнгө оруулалт хийж улам их ашиг олох цаашлаад бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэх арга замыг хайж байдаг юм.

Мэдээж энэхүү арга нь банкинд мөнгөө хадгалуулах, эсвэл хав дарж мөнгөө нуухаас илүү инфляцид бага өртдөг, үр өгөөж нь илүү их байдаг ч гэсэн яг юунд хөрөнгө оруулалт хийх, ирээдүйд хөрөнгө оруулалтын өгөөж хэр өндөр байж чадах вэ гэсэн хүлээлт нь бизнесменүүдийн дундах ганц асуулт нь болдог.

Хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй аргууд

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, банкинд мөнгөө байршуулах, үнэт цаас худалдан авах, бизнес эрхлэх зэрэг хөрөнгө оруулалтын олон хувилбарууд байдаг.

Эдгээрээс хамгийн эрсдэл ихтэй, өөрийн гэсэн давуу болон сул талтай, судалгаа, хяналт ихээхэн шаарддаг нь үнэт цаас, бонд, хувьцаа зэргийг дурьдаж болно. Банкинд мөнгөө байршуулах арга ч гэсэн нэн адил инфляцад өртөмтгий, өгөөж багатай гээд сул тал ихтэй байдаг бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эргээд түүнээсээ ашиг олох нь орчин үед дэлгэрээд буй хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөж өндөртэй аргад тооцогдоод байгаа юм.

Яагаад үл хөдлөх хөрөнгө ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр байж чаддаг вэ?

Үл хөдлөх хөрөнгө нь дотроо олон янз байдгаас бизнесийн үйл ажиллагаа явуулахад зориулсан, үл хөдлөх хөрөнгө буюу оффисын байр нь хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөртэйд тооцогддог.

Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, амжилттай явж байгаа, ирээдүйд үйл ажиллагаагаа улам илүү ашигтай явуулж, өргөжүүлэх хүсэлтэй бизнесменүүдийн хувьд оффисын байр худалдаж авах нь эргээд түүнээсээ түргэн хугацаанд зардлаа нөхөх боломжтой байгууллагын хөрөнгийн маш ашигтай эх үүсвэр болж чаддаг байна.

Мэдээж бид ирээдүйд ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж байгаа тул эрсдэлээ сайтар тооцоолох нь чухлаас гадна үл хөдлөх хөрөнгө бүр өөрийн гэсэн давуу тал, онцлог, ирээдүйн үнэ цэнэ, ашигт чанартайг ойлгох хэрэгтэй. Тиймээс өөрийн компанийн засаглал, хөрөнгө мөнгө, эрсдэл хүлээх чадвар зэргээ ч тооцоолсны үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй.

Ашигтай хөрөнгө оруулалт байж чадах оффисын байрыг хэрхэн таних вэ? 

Оффисын барилга, байгууламжуудын гол шалгуур үзүүлэлтүүдийг судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх объектоо сонгох хэрэгтэй. Үүний тулд анхаарах ёстой хэд хэдэн шалгуурууд байдаг.

Байршил болон Ирээдүйн үнэ цэнэ

Байршил бол үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай улсын хувьд ирээдүйн хот төлөвлөлт, бизнесийн ашигтай байрлал болон одоо хаана үл хөдлөх худалдан авбал ирээдүйд үнэ цэнэ нь өсөх талаар бодож үзэх нь зүйтэй.

Үнэ болон Зэрэглэл

Оффисын барилга нь байршлын хувьд 4 зэрэглэлд хуваагдаж байгаа бөгөөд хотын төвд илүү ойр байх тусам тухайн оффисын байршлын зэрэглэл өсдөг байна. Тухайн зэрэглэл бүрийн чанар стандартаас шалтгаалж боломжийн үнээр шаардлагатай бүхий л хэрэгцээгээ хангаж болохуйц оффисын байрыг сонгох хэрэгтэй.

Үйлчилгээ

Оффисын байр нь, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд буюу банк, кафе, ресторан, цайны газар, үсчин гоо сайхан, эмийн сан гэх мэт ажилчдын хэрэгцээт бүхий л зүйлсийг багтаасан, тэдний цаг завыг хэмнэсэн байх нь чухал байдаг. Иймээс үйлчилгээний байгууллагуудтай ойр, эсвэл бүр оффисын байгууламж нь өөрөө үйлчилгээний газруудтай бол хамгийн том давуу тал болдог.

Хөрөнгийн менежмент

Үл хөдлөх хөрөнгө, тухайлбал оффисын зориулалттай барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагааг үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг. Хөрөнгийн менежмент нь зөвхөн өөрийн эзэмшлийн гэлтгүй, гуравдагч этгээд эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгийг сайжруулж, хамгаалах, барилгын одоогийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөх,  хэвийн үйл ажиллагааг тасралтгүй тогтмол хангах, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ үзүүлэх, цэвэр цэмцгэр байлгахад оршдог. Хөрөнгийн менежмент сайтай оффисын байр олсон бол өөрийн хөрөнгө оруулалтандаа эргэлзэх хэрэггүй гэж хэлж болно.

Зогсоол, Цахилгаан шат

Мэдээж тухайн оффисын байгууламж машин, унаагаа байршуулах хангалттай хэмжээний томоохон зогсоолтой байх, олон тооны ажилчид зорчиход хүрэлцээтэй цахилгаан шаттай байх гэсэн шалгууруудыг хангасан байх шаардлагатай.

Манай улсад ч гэсэн дээрх шаардлагуудыг хангасан оффисын байгууламжууд байдаг бөгөөд Мастер группийн бүтээн бий болгосон, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан Хоймор оффисын байгууламж нь:

  • Хотын төвөөс ГАНЦХАН км зайд Ирээдүйн үнэ цэнэ өндөртэй байршилд байршихаас гадна
  • Улаанбаатар хотод хамгийн олон машины зогсоолтой цор ганц оффис. 100+ машины зогсоол
  • Ажилчдад хүрэлцээтэй цахилгаан шат
  • Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээ
  • Ресторан кофе шоп, банк, эмийн сан, супермаркет зэрэг үйлчилгээний газрууд,
  • Интерьер дизайны нэгдсэн шийдэл,  оффист байрлаж буй бизнесүүд харилцан бие биенээ дэмжих, холбоо тогтоох орчинг бий болгосон ХАМТЫН СОЁЛ-той

гэх мэт олон олон давуу талыг өөртөө шингээсэн оффисын байгууламж билээ.

Та энэхүү “ХОЙМОР” оффисын байгууламжтай танилцахыг хүсвэл доорх материалтай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.