Япон стандартын хөрөнгийн менежментийн тухай

Үл хөдлөх хөрөнгийг удирдах нь

Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэж юу вэ?

Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг нь өөрөө орон сууц, оффисын зориулалттай барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа бөгөөд энэ нь зөвхөн өөрийн эзэмшлийн гэлтгүй, гуравдагч этгээд эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгийг удирдах мэргэжлийн үйлчилгээ юм. Энгийнээр тодорхойлбол хөрөнгийг хамгаалах, арчлах гэж ойлгож болох юм.

Олон улсын жишигт үл хөдлөх хөрөнгийн менежмент ямар байдаг вэ?

Олон улсад үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг тухайн үл хөдлөх өмчийг урт хугацаанд удирдаж сайжруулснаар цаашдаа түрээслэгч болон эзэмшигч, өмчлөгчдөд ирээдүйн үнэ цэнийг бий болгож, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон насжилтад сайнаар нөлөөлдөг хэмээн үздэг тул өндөр хөгжилтэй орнуудад үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффисын байгууламжуудад зайлшгүй байх зүйлсийн нэг нь хөрөнгийн менежментийн үйлчилгээ мөн хэмээн тодорхойлсон байдаг.

Харин манай улсад тухайн үйлчилгээ ямар төвшинд хэрэгжиж байгаа вэ?

Нийслэлийн хэмжээнд Оффисын зориулалттай барилга, байгууламжуудыг А+, А, В, С гэсэн 4н үндсэн төрөлд багтааж үздэг байна. Харин энэхүү “Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ” нь манай нийслэлийн оффисын зориулалттай барилга, байгууламжуудаас А+ болон А зэрэглэлд л байдаг үйлчилгээ юм.

Манай улсын оффисын зориулалттай барилга байгууламжуудаас А+ болон А зэрэглэлийн оффисууд нь В болон С зэрэглэлтэй харьцуулахад илүү үнэтэй мөн үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг цаанаасаа зайлшгүй бий болгосон байх стандартыг барьж ажилладаг бол B, C зэрэглэлийн оффисын байгууламжуудад тухайн үйлчилгээ багтдаггүй байна. Мөн энэхүү үйлчилгээг дангаар нь бий болгож оффисын байрнуудад санал болгодог хувийн компаниуд ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй байхын давуу талууд юу вэ?

Үл хөдлөх хөрөнгө тур дундаа Оффисын байгууламж нь “Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ”- тэй байх нь хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, хамгаалах, тухайлбал засвар үйлчилгээг зөв төлөвлөн оруулах, цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх, шаардлагатай бол барилгын ажил хийлгэх, үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийн талбайн хувьд түрээслэгчийг сайжруулах зэрэг давуу талтай байдаг.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ байх шаардлагатай юу? Шинээр орон сууц баригдах нь сайн ч, тухайн барилга, үл хөдлөх хөрөнгийг бид хир үр ашигтай ашиглаж чадаж байна вэ?

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч байгууллага, хувь хүн бүрийн хувьд энэ бол чухал асуудал. Тэгвэл барилга, орон сууцыг эзэмших, ашиглахад юуг анхаарах ёстой вэ?, Энэхүү хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв удирдах вэ?, Хэрхэн үүнийгээ улам бүр үнэ цэнэ нь нэмэгдэх, үе дамжсан хөрөнгө болгох вэ?

Хөрөнгийн менежментийн үйлчилгээг Мастер групп нь “Хоймор болон “Про онэ хэмээх оффисын барилгууд дээрээ амжилттай хэрэгжүүлсэн юм, Үүнд:

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БОЛОХ

  • Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ
  • Нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ
  • Нэгдсэн аюулгүй байдлын хамгаалалт
  • Угтах үйлчилгээ
  • Ус, дулаан, цахилгаанаар тасралтгүй хангах
  • Байгууллагын эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БОЛОХ

  • Түрээсийн менежмент
  • Борлуулалтын үйлчилгээ
  • Оффисын өдөр тутмын цэвэрлэгээ
  • Төлбөрт засвар үйлчилгээ

КОНСЬЕРЖ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БОЛОХ

  • Бичиг хэргийн хангамж
  • IT засвар үйлчилгээ
  • Оффисын цэцэгжүүлэлт
  • Цэвэр ус хүргэлт

гэх мэт тухайн өмчийг урт хугацаанд удирдан авч явах бүхий л төрлийн хөрөнгийн менежментийн үйлчилгээг багтаан түрээслэгч болон өмчлөгч нартаа санал болгож ажилладаг билээ.

Сэтгэгдэл үлдээх