Category

Зөвлөгөө

Хотын төвийн оффисуудын харьцуулалт

Оффисын зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь ихэсчээ.

By | Зөвлөгөө | Сэтгэгдэлгүй

Яагаад бид үл хөдлөхөд хөрөнгө оруулдаг вэ? Ирээдүйн үнэ цэнийн өсөлт, барьцаа хөрөнгө болох боломж гээд олон шалтгаанууд бий. Орон сууцны хувьд өөрөө амьдралын хэрэгцээгээ хангах нь бий. Харин оффист яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Орчин үед оффисын зах зээл хөрөнгө оруулалтын нэгэн үр өгөөж өндөртэй хэлбэрт тооцогдох болжээ. Ялангуяа танай бизнест үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад оффис, үйлчилгээний талбай байнга шаардлагатай байдаг бол түрээсийн зардалд гаргаж буй зардлаа моргэйжийн хэлбэрт оруулснаар урт хугацаандаа өндөр ашигтай ажиллаж болдог.

Яг ижил оффисыг түрээслэсэн, худалдаж авснаараа л ялгаатай жишээг 5 жилийн дараах тоогоор харьцуулан харахад нэг нь түрээсийн зардалд 121 саяыг төлсөн, одоо ч төлсөөр байхад нөгөө нь энэ хугацаанд 165 саяыг төлөөд 268 саяын зах зээлийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болчихож чадна.

Оффисын зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд заавал өөрийн үйл ажиллагаандаа зориулах албагүй. Энэ нь өөрөө урт хугацааны турш тогтвортой ашиг, орлого оруулах хөрөнгө оруулалт байж чаддаг. Улаанбаатар хотын оффисын барилгын худалдах үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд 10 гаруй дахин өссөн, энэ нь үнийн хувьд хамгийн өндөр өсөлттэй төрлийн үл хөдлөх хөрөнгө болж байна гэсэн судалгаа бий.

Та оффист хөрөнгө оруулалт хийхээр сонирхож, төлөвлөж байвал дараах зүйлст анхаараарай.

Богино хугацаанд хүлээгдэж буй үнийн өсөлтөөс өмнө хөрөнгө оруулалт хийх

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өсөлт, тэлэлттэй холбоотойгоор жилд дунджаар 40 орчим мянган м2 ашигтай талбай бүхий оффисын эрэлт шинээр нэмэгддэг. Мөн түрээсийн оффист үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудын 40 орчим хувь нь одоогийн оффистоо сэтгэл ханамжгүй байгаа нь байршил, тохижилт, менежмент сайтай оффисуудын эрэлт ойрын жилүүдэд өндөр байхыг илтгэж байна.

2018 оны эхээр хийгдсэн судалгаагаар зах зээлд нийт 3,382 байгууллага, дунджаар 90м2 талбай бүхий 302,745м2 оффисын худалдан авах болон түрээслэх хэрэгцээ ойрын 2 жилийн дотор үүсэхээр байна. Оффисын үнэ 2025 оныг хүртэл жилд дунджаар 8.1 хувиар өсөх, 2019 онд эрэлт үргэлжлэн өсөх хүлээлт бий.

Урт хугацаандаа үнэ цэнэ өсөх хөрөнгийг сонгох

Үнээс гадна тухайн байршил, чанар, зогсоол, хөрөнгийн менежмент зэрэг олон хүчин зүйлс тухайн оффисын өнөөдрийн төдийгүй ирээдүйд өсөх үнэ цэнийг тодорхойлдог.

Аливаа томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хотын дүүрэг, бүсүүд тодорхой чиглэлүүдээр төрөлжиж байна. Бизнесийн, санхүүгийн дүүргүүдэд байршин банк, төрийн зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай үйлчилгээний байгууллагуудад ойр байрших нь уг оффисын үнэ цэнийг өсгөж байдаг.

Мөн 10 жилийн өмнө ижил үнэ цэнэтэй байсан оффисууд ямар менежменттэй байснаасаа хамааран нэг бол өнөөдөр үнэ цэнэ нь хэд дахин өсчихсөн, эд хөрөнгийнхөө хувьд ч хуучирч муудаагүй байдаг бол менежмент тааруу нөгөө нь үнэ цэнээ алдаж элэгдэж хуучирсан байдаг. Иймд хөрөнгө оруулалт хийх оффисоо сонгохдоо хөрөнгийн менежментэд нь анхаарах нь зүйтэй.

ХОЛБООТОЙ: Япон стандартын хөрөнгийн менежмент

Макро эдийн засгийн төлвийг тооцох

2018 оны 11 сарын сүүлээр ОУВС Монгол улсад хэрэгжүүлж буй санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд дараах дүгнэлтүүдийг хийж буй нь эерэг хүлээлтийг харуулж байна:
  • Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байна. Энэ нь гадаад орчны эерэг нөхцөл байдал болон дотоодын зах зээлийн эрэлтийн өсөлттэй холбоотой.
  • Төсвийн алдагдал хурдтай буурч байгаа Засгийн газрын өр буурахад нөлөөлж байна. 2018 оны эцсийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээгдэж буй тоондоо хүрэх боломжтой.
  • 2019 оны хувьд хөтөлбөрийн гол зорилтууд нь улсын өрийг бууруулах, валютын хуримтлалыг өсгөх, банкны системийн хөрөнгийг сайжруулах, гадны хөрөнгө оруулалтад таатай байдлыг сайжруулах ажээ.
Манай улсын хувьд мега төслүүд, уул уурхай зэрэг томоохон салбаруудын нөхцөл байдал, өсөлт хөгжлөөс макро эдийн засгийн төлөв ихээхэн хамаардаг. Энэ нь улмаар оффисын зах зээлийн эрэлтэд эерэг нөлөө үзүүлж буй нь 2018 оны тоон үзүүлэлтүүдээс харагдаж байна.

ДНБ-ийн өсөлт 2018 оны 3-р улиралд 6.4 хувь давсан, манай улсын экспортын дийлэнх хувийг эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2019 онд өндөр хэвээр байх хүлээлттэй байгаа зэрэг сайн мэдээ нь оффисын зах зээлд хөрөнгө оруулахад таатай үе тохиож буйг харуулж байна.

Манай санал болгож буй оффисууд

“Мастер Групп” нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхдээ зах зээл, эдийн засаг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа шинжилгээг улирал тутам гүйцэтгэж түүндээ үндэслэн бодитой, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Мөн бид манайхыг зорьж ирж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, оффис худалдаж авахыг хүссэн хөрөнгө оруулагчдаа дэмжих үүднээс уян хатан үнэ төлбөрийн нөхцөлийг санал болгож ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны  15 жилийн хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэй  зээл, ГОЛОМТ БАНК-ны 10 жилийн хугацаатай 1.46%-ийн хүүтэй оффисын мортгэйжийн зээлүүдийг “ProOne” болон “Хоймор” төслүүд дээр санал болгож байгаа тул бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд манай оффисын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

Манай хаяг: 7-р хороолол, Алтайн гудамж – 281, Хоймор оффис

Холбоо барих утас: 99900181, 99900182, 99900183, 99900184.

 

Түрээслэгчээс өмчлөгч болох нь

By | Зөвлөгөө | Сэтгэгдэлгүй

Та ТҮРЭЭСЛЭГЧ мөн үү? Эсвэл та боломжийг урьдчилан харж өөртөө үнэ цэнэ бүхий хөрөнгө худалдаж авч буй өмчлөгч үү?

Түрээслэгчээс өмчлөгч болоход төсөөлснөөс ч хялбар бөгөөд сар бүр тогтмол гаргадаг зардлаа өөр нэгэнд бус өөртөө зориулахад л та өмчлөгч болох боломжтой юм.

Энэ нь ердөө 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр түрээслэж сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг л сонголт юм.

Та яагаад оффисын байр худалдаж авах хэрэгтэй вэ?  Судалгаагаар:

  • Оффисын худалдах үнэ нь түрээслэх үнэтэй харьцуулахад  эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарал ихтэй байдаг бөгөөд эдийн засгийн өсөлтийн талаарх гадны эх сурвалжуудын эерэг хүлээлт (IMF), уул уурхайн салбарын идэвхжилт зэргээс хамаарч 2018 оноос эхлэн оффисын худалдах үнэ өсөх хандлагатай байна.
  • Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын өсөлтийн хүрээнд жилд дунджаар 40,000м2 ашигтай талбай бүхий оффисын хэрэгцээ шинээр нэмэгддэг.
  • 2020 он гэхэд Сүхбаатар дүүрэгт жилд оффис худалдан авах 2600 ААНБ-ын 95,000м2 эрэлт үүсэх боломжтой.
  • Оффисын худалдах үнэ 2025 оныг хүртэл жилд дунджаар 8.1%-иар өсөх хүлээлттэй байна.

Иймээс ӨМЧЛӨГЧ болсноор та өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй болохоос гадна үүнийгээ цаашид борлуулах, түрээслэх замаар ашиг орлого олж өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар тэр дундаа оффис нь бизнесийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай, чухал зүйлсийн нэгээс гадна орон сууцтай харьцуулахад ирээдүйн үнэ цэнэ нь илүү ихээр өсөн нэмэгдэх боломжтой, хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй байдгаараа давуу талтай тул оффисын талбай худалдаж авахыг хүссэн бизнес эрхлэгчид жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

Бид оффисын талбай түрээслэх болон худалдаж авах хоёрын ялгааг харуулсан дараах видеог сонирхуулъя.

Оффис түрээслэх болох Оффис худалдаж авах хоёрын ялгаа

🎯 ОФФИС ХУДАЛДАЖ АВАХ БОЛОН ТҮРЭЭСЛЭХ ХОЁРЫН ЯЛГАА ✅ Бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа нь тогтворжиж, бизнес өргөжин тэлж эхлэхэд оффисоо цааш түрээсэлсээр байх уу, эсвэл худалдан авах уу гэсэн асуулттай тулгардаг. 🏢 Харин Оффис түрээслэх эсвэл худалдан авах аль аль сонголт нь урт болон богино хугацаанд санхүүгийн томоохон зардал гаргаж байдаг ч гэлээ ирээдүйд бий болох үнэ цэнэ, үр ашгаараа хоорондоо маш том ялгаатай байдаг байна. 📈🎯 Иймээс бизнесийн үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд оффис хайж яваа бизнес эрхлэгчдэд болон ашиг орлогоо улам нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх хүсэлтэй бизнесмен, хөрөнгө оруулагчдад зориулжОффисын байр түрээслэх болон Худалдаж авах хоёрын томоохон ялгааг харуулсан дараах видеог хүргэж байна. Хөрөнгө дагаж хөрөнгө бий болдог "Хоймор Өөдөө Морил"📘 Танилцуулга татах: http://info.hoimor.mn/hoimor-brochure-landing-page/📞 Холбоо барих утас: 9990-0181, 9990-0184, 9990-0183🌐 Вебсайт: http://info.hoimor.mn/

Gepostet von Хоймор Оффис am Montag, 25. Juni 2018

 

“Боломжийг харж чаддаг нэгэн ирээдүйг илүү тодоор хардаг”

 

Дээрх бүх давуу талыг өөртөө шингээсэн Мастер Группын бүтээн байгуулалт болох Хоймор болон Pro One оффисууд нь

  • Хотын төвөөс ердөө ганцхан км-ын зайд,
  • Улаанбаатар хотод хамгийн олон машины зогсоолтой цор ганц оффис. /100+ машины зогсоолтой/
  • Ажилчдад хүрэлцээтэй цахилгаан шат /тус бүр 13 хүний багтаамжтай, 3 лифттэй/
  • Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээ
  • Ресторан кофе шоп, банк, эмийн сан, супермаркет зэрэг үйлчилгээний газруудтай
  • Орчин үеийн интерьер дизайныг цогцоор шийдсэнээс гадна
  • Оффист байрлаж буй бизнесүүд харилцан бие биенээ дэмжих, холбоо тогтоох орчинг бий болгосон Хамтын соёл-той гэх мэт олон давуу талыг шингээсэн оффисын байгууламжууд билээ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

Манайхыг зорьж ирж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжих үүднээс бидний зүгээс уян хатан үнэ төлбөрийн нөхцөлийг санал болгодог. Үүний нэг нь Худалдаа хөгжлийн банкнаас бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор оффис худалдаж авах нөхцөлийг илүү таатайгаар 15 жилийн хугацаатай,  сарын 1.5%-ийн хүүтэй оффисын мортгэйжийн  зээлийг санал болгож байгаа нь алдаж боломгүй боломж  юм.

Ажилчдын бүтээмжид нөлөөлдөг хүчин зүйлс

Ажилчдын бүтээмжид нөлөөлдөг хүчин зүйлс

By | Зөвлөгөө, Мэдээ, мэдээлэл | Сэтгэгдэлгүй

Улс орны төдийгүй байгууллагын амжилт ч бүтээмжээс ихээхэн хамаардгийг томоохон групп компанийн туршлагаас харж болно. Ажилчид бүтээмж өндөртэй байх нь орлого өсөх, хуримтлал хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, үнэ буурах, бүтээгдэхүүний өртөг багасах, бүтээгдэхүүний борлуулалт хурдсах, үйлдвэрлэл нэмэгдэх, улмаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжрах гэх мэт маш олон зүйлд шууд нөлөөлж байдаг.

“Бүтээмж бол ажлын өгөөжтэй үр дүн юм”

Гадны улс орнуудтай харьцуулахад манай орны ажилчдын бүтээмж 25%-30% иар бага байгаа нь нэлээн сонирхол татахуйц үзүүлэлт болдог. Хөдөлмөрийн бүтээмж нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг динамик үзүүлэлт бөгөөд зарим хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байхад нөгөө хэсэг нь сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг байна.

Байгууллагын түвшинд ажилчдын бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг ерөнхийд нь гадаад болон дотоод гэж ангилдаг.

Гадаад хүчин зүйлд нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт, өрсөлдөөний төлөв, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт байгууллагаас шууд бус хамааралтай хүчин зүйлс багтдаг бол,

Дотоод хүчин зүйлд нь байгууллагын техник технологийн түвшин, урамшууллын тогтолцоо, ажилтны сургалт, мэргэжил, ажиллах хүчний бүтэц зохион байгуулалт, хамт олны уур амьсгал, ажлын байрны таатай нөхцөл гэх мэт байгууллага,  ажилтан, удирдлагад шууд хамааралтай зүйлс багтдаг байна.

Энэхүү хоёр орчны үзүүлэлтээс хамгийн их давтагдаж байгаагаас харвал:

  1. Хамт олны уур амьсгал
  2. Багаар ажиллах ур чадвар
  3. Ажлын байрны тав тух, таатай нөхцөл, зохион байгуулалт
  4. Гүйцэтгэлийн үнэлгээ
  5. Ажилд хандах хандлага
  6. Байгууллагын соёл

гэх мэт хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг гэж үздэг байна. Эдгээрээс ажлын байрны таатай нөхцөлөөс бусад хүчин зүйлсэд байгууллагын дарга, захирлууд голчлон анхаарсны улмаас ажилчдад ажлын байрны таатай нөхцөл, дотоод соёл бүрдүүлэх асуудал орхигдох нь олонтаа харагддаг.

Ажлын байрны тав тух, зохион байгуулалт муутай байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн менежментгүй болох, байгууллагын дотоод уур амьсгал муудах, ажилд хандах хандлага буурах, багаар ажиллах чадвар, сэдэл, идэвхгүй болох гэх мэт үйлдлүүд нь бүтээмж буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг бий болгох цаашлаад ажилчид нь ажилдаа ирэх дургүй болох магадлал ихэсдэг байна.

Ард түмний амьдрал, үндэсний баялаг нь байгалийн баялаг, хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш “БҮТЭЭМЖ”-ээр тодорхойлогдож байдаг гэдгийг баталсан олон судалгаа байдаг шүү дээ.

Иймээс та байгууллагын тань үйл ажиллагаа удааширч, ажилчид тань ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй, идэвхгүй байдалтай байна уу гэдгийг ажиглаад үзээрэй. Хэрвээ тийм уур амьсгал танд мэдрэгдвэл дараах зүйлсийг анхаарч байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаараарай.

Ажлын байр, оффисын таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар үзүүлэлтүүд чухал байдаг вэ?

  • Байгууллагын брэндинг, интерьерын шийдэл,
  • Ажилдаа ирж, буцахад түгжрэл, саад багатай байх гэх мэт таатай нөхцөл бүрдүүлэлт
  • Байгууллагын хамтын соёл, үнэт зүйлс
  • Цахилгаан шат, Зогсоолын хүрэлцээтэй байдал болон оффисын байрны хөрөнгийн менежментийн асуудлууд
  • Үйлчилгээ, худалдааны байгууллагуудтай ойр байрлах боломжууд
  • Эрүүл, аюулгүй  цэвэр цэмцгэр, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн орчинд, мэргэшсэн хамт олны дунд ажиллах

гэх мэт зүйлс нь ажлын байрны дотоод уур амьсгалыг сайжруулж ажилчид нь ажилдаа ирэхдээ дуртай болох, цаг хугацаа хэмнэх байдлаар бүтээмж нь нэмэгддэг байна. Ялангуяа томоохон албан байгууллагуудын хувьд олон тооны ажилчин, албан хаагчид хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдний хөдөлмөрийн үр дүнгээс байгууллагын ирээдүй шууд хамааралтай байдаг тул ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөр эрхлэлтийн хуваарь, оффисын таатай нөхцөлийг бүрдүүлэх нь томоохон байгууллагуудын хувьд хамгийн чухал анхаарах ёстой зүйлсийн нэгд зайлшгүй багтах билээ.

Эдгээр дүр төрх, шаардлагуудыг бүрэн хангасан оффисийн байгууламжийн жишээ нь манай “ХОЙМОР” Оффисын байгууламж юм. Та бүхэн Хоймор оффистой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх материалтай танилцах боломжтой.

Хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөртэй арга

Хөрөнгө оруулалтын өгөөжөө түргэн хугацаанд өсгөх арга

By | Зөвлөгөө

Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Хамгийн энгийнээр хөрөнгө оруулалтыг тайлбарлавал, өөрт байгаа 1000₮ -өө 1100₮ болгож өсгөх буюу мөнгөнөөс мөнгө босгох арга гэж ойлгож болно.

Яагаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ?

Бизнесийн үйл ажиллагаа нь аль хэдийн тогтворжсон байгууллагуудын хувьд худалдаа наймаа эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах гэх мэт байгууллагын үйл ажиллагаанаасаа олсон ашиг, орлогоороо хөрөнгө оруулалт хийж улам их ашиг олох цаашлаад бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэх арга замыг хайж байдаг юм.

Мэдээж энэхүү арга нь банкинд мөнгөө хадгалуулах, эсвэл хав дарж мөнгөө нуухаас илүү инфляцид бага өртдөг, үр өгөөж нь илүү их байдаг ч гэсэн яг юунд хөрөнгө оруулалт хийх, ирээдүйд хөрөнгө оруулалтын өгөөж хэр өндөр байж чадах вэ гэсэн хүлээлт нь бизнесменүүдийн дундах ганц асуулт нь болдог.

Хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй аргууд

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, банкинд мөнгөө байршуулах, үнэт цаас худалдан авах, бизнес эрхлэх зэрэг хөрөнгө оруулалтын олон хувилбарууд байдаг.

Эдгээрээс хамгийн эрсдэл ихтэй, өөрийн гэсэн давуу болон сул талтай, судалгаа, хяналт ихээхэн шаарддаг нь үнэт цаас, бонд, хувьцаа зэргийг дурьдаж болно. Банкинд мөнгөө байршуулах арга ч гэсэн нэн адил инфляцад өртөмтгий, өгөөж багатай гээд сул тал ихтэй байдаг бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эргээд түүнээсээ ашиг олох нь орчин үед дэлгэрээд буй хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөж өндөртэй аргад тооцогдоод байгаа юм.

Яагаад үл хөдлөх хөрөнгө ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр байж чаддаг вэ?

Үл хөдлөх хөрөнгө нь дотроо олон янз байдгаас бизнесийн үйл ажиллагаа явуулахад зориулсан, үл хөдлөх хөрөнгө буюу оффисын байр нь хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөртэйд тооцогддог.

Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, амжилттай явж байгаа, ирээдүйд үйл ажиллагаагаа улам илүү ашигтай явуулж, өргөжүүлэх хүсэлтэй бизнесменүүдийн хувьд оффисын байр худалдаж авах нь эргээд түүнээсээ түргэн хугацаанд зардлаа нөхөх боломжтой байгууллагын хөрөнгийн маш ашигтай эх үүсвэр болж чаддаг байна.

Мэдээж бид ирээдүйд ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийж байгаа тул эрсдэлээ сайтар тооцоолох нь чухлаас гадна үл хөдлөх хөрөнгө бүр өөрийн гэсэн давуу тал, онцлог, ирээдүйн үнэ цэнэ, ашигт чанартайг ойлгох хэрэгтэй. Тиймээс өөрийн компанийн засаглал, хөрөнгө мөнгө, эрсдэл хүлээх чадвар зэргээ ч тооцоолсны үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй.

Ашигтай хөрөнгө оруулалт байж чадах оффисын байрыг хэрхэн таних вэ? 

Оффисын барилга, байгууламжуудын гол шалгуур үзүүлэлтүүдийг судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх объектоо сонгох хэрэгтэй. Үүний тулд анхаарах ёстой хэд хэдэн шалгуурууд байдаг.

Байршил болон Ирээдүйн үнэ цэнэ

Байршил бол үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай улсын хувьд ирээдүйн хот төлөвлөлт, бизнесийн ашигтай байрлал болон одоо хаана үл хөдлөх худалдан авбал ирээдүйд үнэ цэнэ нь өсөх талаар бодож үзэх нь зүйтэй.

Үнэ болон Зэрэглэл

Оффисын барилга нь байршлын хувьд 4 зэрэглэлд хуваагдаж байгаа бөгөөд хотын төвд илүү ойр байх тусам тухайн оффисын байршлын зэрэглэл өсдөг байна. Тухайн зэрэглэл бүрийн чанар стандартаас шалтгаалж боломжийн үнээр шаардлагатай бүхий л хэрэгцээгээ хангаж болохуйц оффисын байрыг сонгох хэрэгтэй.

Үйлчилгээ

Оффисын байр нь, худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагууд буюу банк, кафе, ресторан, цайны газар, үсчин гоо сайхан, эмийн сан гэх мэт ажилчдын хэрэгцээт бүхий л зүйлсийг багтаасан, тэдний цаг завыг хэмнэсэн байх нь чухал байдаг. Иймээс үйлчилгээний байгууллагуудтай ойр, эсвэл бүр оффисын байгууламж нь өөрөө үйлчилгээний газруудтай бол хамгийн том давуу тал болдог.

Хөрөнгийн менежмент

Үл хөдлөх хөрөнгө, тухайлбал оффисын зориулалттай барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагааг үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг. Хөрөнгийн менежмент нь зөвхөн өөрийн эзэмшлийн гэлтгүй, гуравдагч этгээд эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгийг сайжруулж, хамгаалах, барилгын одоогийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөх,  хэвийн үйл ажиллагааг тасралтгүй тогтмол хангах, техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ үзүүлэх, цэвэр цэмцгэр байлгахад оршдог. Хөрөнгийн менежмент сайтай оффисын байр олсон бол өөрийн хөрөнгө оруулалтандаа эргэлзэх хэрэггүй гэж хэлж болно.

Зогсоол, Цахилгаан шат

Мэдээж тухайн оффисын байгууламж машин, унаагаа байршуулах хангалттай хэмжээний томоохон зогсоолтой байх, олон тооны ажилчид зорчиход хүрэлцээтэй цахилгаан шаттай байх гэсэн шалгууруудыг хангасан байх шаардлагатай.

Манай улсад ч гэсэн дээрх шаардлагуудыг хангасан оффисын байгууламжууд байдаг бөгөөд Мастер группийн бүтээн бий болгосон, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан Хоймор оффисын байгууламж нь:

  • Хотын төвөөс ГАНЦХАН км зайд Ирээдүйн үнэ цэнэ өндөртэй байршилд байршихаас гадна
  • Улаанбаатар хотод хамгийн олон машины зогсоолтой цор ганц оффис. 100+ машины зогсоол
  • Ажилчдад хүрэлцээтэй цахилгаан шат
  • Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээ
  • Ресторан кофе шоп, банк, эмийн сан, супермаркет зэрэг үйлчилгээний газрууд,
  • Интерьер дизайны нэгдсэн шийдэл,  оффист байрлаж буй бизнесүүд харилцан бие биенээ дэмжих, холбоо тогтоох орчинг бий болгосон ХАМТЫН СОЁЛ-той

гэх мэт олон олон давуу талыг өөртөө шингээсэн оффисын байгууламж билээ.

Та энэхүү “ХОЙМОР” оффисын байгууламжтай танилцахыг хүсвэл доорх материалтай танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Өөрийн гэсэн оффистой болох боломжоо алдсаар л байна уу?

Оффистой болох боломжоо алдсаар л байна уу?

By | Зөвлөгөө | Сэтгэгдэлгүй

“Мастер Пропертис” ХХК-ийн борлуулалтын албаны захирал М.Энхзаяатай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.

-Та үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-ҮХХ-ийн салбар нь их мөнгөн дээр эргэлддэг салбар. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг хүний амьдралын хамгийн том худалдан авалтын нэг бөгөөд ҮХХ зарна гэдэг нь хүнд ажил юм. Хүн хөдөлмөрлөж насаараа цуглуулсан мөнгөө ҮХХ рүү оруулж байхад маш хариуцлагатай хандаж, зөв мэдээлэл өгч чин сэтгэлээсээ туслаж байх ёстой гэж би бодож явдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байхдаа сайн муу зүйл их ч үзлээ, одоо бол “хор минь гарсан даа”. Худалдан авагчаас сэтгэл ханамжтай сайхан үгсийг сонсох нь миний ажлын үр дүн, амьдралын минь аз жаргал, бахархал болдог.

-Оффис худалдах, орон сууц худалдах хоорондоо хэр ялгаатай вэ? Хэрэглэгч нь өөр учраас ялгаа мэдээж байгаа байх?

Хүмүүс амьдралдаа дунджаар 3 ба түүнээс олон удаа орон байраа солих шийдвэр гаргадаг бол ажил бизнесээ эрхлэн явуулдаг оффис худалдан авахдаа маш хойрго ханддаг нь нууц биш. Энэ нь нэг талаас манай бизнес эрхлэгчдийн урт хугацаанд тогтвортой оршин тогтнож, хөгжин цэцэглэх бизнесийн алсын хараа дутмаг, нөгөөтэйгүүр Монголд бизнесийн соёл төлөвшөөгүйтэй холбоотой. Тиймээс орон сууцны болон оффисын хэрэглэгчийн хандлага хоорондоо маш их ялгаатай.

Анхлан буюу стандарт орон сууцны худалдан авалтыг нөхрүүд хийдэг бол амьдралын орчин нөхцлөө сайжруулж стандарт сайн орон сууц авах шийдвэрийг эхнэрүүд гаргадаг ба тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахад хүүхдүүдийн нөлөө их байдаг. Оффисын хэрэглэгчийн тухайд бизнесийн эхний 1-5 жилд оффис түрээслэж үйл ажиллагаа явуулдаг бол 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд санхүүгийн хувьд илүү тогтвортой болж өөрийн гэсэн оффистой байх нь ашигтай гэдгийг мэдэрч эхэлдэг.

Та яагаад оффис худалдан авах нь зөв гэж үзэж байна вэ?

Өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулах нь олон талын үр өгөөжтэй. Нөгөөтэйгүүр бизнес урт удаан хугацаанд хөгжин цэцэглэх гол үндэс болдог гэж үзэж болно. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффис бол үнэ цэнэ нь цаг ямагт өсөн нэмэгддэг, үр өгөөжөө хамгийн их өгдөг хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулагч талаас үр өгөөжийг нь авч үзье.

Үр хүүхдэдээ орон сууц хадгалснаас оффист хөрөнгө оруулалт хийгээд түрээсийн ашгаар нь орон сууцаа ч авчихаж болно. Тухайлбал 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг сонголт л юм. Оффис худалдан авахдаа ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг сонгох нь чухал.

МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны амжилтын гол нууц нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг соргогоор олж харж, үнэ хямд үед нь худалдан аваад салбараа байгуулдагт оршиж байгаа юм. Тэгэхээр одоо үнэтэй биш байж болох ч ирээдүйд үнэд хүрэх байршлыг сонгох хэрэгтэй. Би саяхан 20 жил оффис түрээслэж ирсэн нэгэн компанийн захиралтай уулзсан. Тэр хүн энэ хугацаанд хоёр ч оффистой болох боломжоо алдсан байсан. Ер нь аливаа бизнес өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулснаар өөрийн гэр орон шигээ тав тухтай, тохилог орчинг бүрдүүлэн илүү бүтээмжтэй ажилладаг болох нь судалгаагаар харагддаг.

Худалдан авагчид оффис худалдан авах эцсийн шийдвэрийг яг юун дээр төвлөрч гаргадаг бол?

Зүгээр түрээслэх гэж ирээд худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс ч бий. Хамгийн гол нь надтай уулзсан бизнес эрхлэгч оффис авах нь зөв гэдгийг ойлгоод буцдагт би баяртай байдаг. Тэд өнөөдөр, маргааш, хэзээ, хаанаас худалдан авах шийдвэр гаргах нь чухал биш, үр өгөөжийг ойлгуулж, мэдрүүлэх нь миний хувьд илүү чухал гэж үздэг. Оффис худалдан авч байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч хоёулаа эцсийн шийдвэрийг ашиг, үр өгөөж, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ, тав тухтай өөрийн гэсэн ажлын байр гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг харж шийдвэрээ гаргадаг.

-Оффис худалдан авахад ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй вэ?

Манай компаний хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчид дараах хүчин зүйлийг харгалзан худалдан авах оффисын сонголтоо хийдэг. Үүнд:

  • Үнэ, төлбөрийн тохиромжтой нөхцөл
  • Хотын төвд ойр, түгжрэлгүй хүрэх боломж
  • Нэвтрэх чадвар буюу орц гарц
  • Авто зогсоолын хүрэлцээ
  • Барилгын чанар, өнгө үзэмж
  • Менежментийн үйлчилгээ, харуул хамгаалалт, аюулгүй байдал
  • Ойролцоох худалдаа үйлчилгээ
  • Талбайн зохион байгуулалт
  • Автобусны буудал, зам харилцаа
  • Интернетийн хурд, гар утасны сүлжээ
  • Гаднах орчин, ногоон байгууламж

Танай “Мастер Пропертис” компанийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаагаар хүмүүс мэдэх байх. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулбал?

Манай компани 2013 онд барилгын салбарт анх хөл тавьсан. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Улаанбаатар хотын үнэ цэнэ нь хамгийн ихээр огцом өсөх байршлыг сонгон “Pro One” оффисын төслийг хэрэгжүүлээд байна. Тус оффис нь зах зээлийн судалгаанд тулгуурлан бүтээснээрээ онцлог.

“Pro One” оффис нь одоогоор дүүргэлт 94%, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оффис болсны баталгаа гэж хэлж болно. Бид дээрх байршилдаа хоёр дахь төсөл “Хоймор” оффисыг бүтээн байгуулж 11-р сард ашиглалтанд оруулаад байна.

“Хоймор” оффис нь Улаанбаатар хотын хамгийн олон зогсоолтой, орчин үеийн интерьер дизайнтай мөн хөрөнгийн менежментийн үйлчилгээг Японы компани 100% хариуцан хэрэгжүүлж байгаагаараа давуу талтай. Ер нь Монголд барилга байгууламжийн хөрөнгийн менежментийн үйлчилгээг япон компани гардан хэрэгжүүлдэг жишээ байдаггүй. Тиймээс Pro One оффист талбай түрээслэж, худалдан авч амжаагүй бол манай шинэхэн ашиглалтанд орсон “Хоймор” оффист өрөө болон үйлчилгээний талбай түрээслэх, худалдан авах боломжтой. Мөн Pro One Office-ийн цөөн үлдсэн талбайг худалдаалж байгаа.

-Таны зүгээс уншигч, хэрэглэгчдэдээ хандан хэлэх зөвлөж юу байна вэ?

Хөрөнгө дагаж хөрөнгө бий болдог гэдэг. Тиймээс хэзээ ч үнэ цэнээ үл алдах, үр өгөөжөө тасралтгүй өгөх оффистой болохыг зөвлөе.

Оффисын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 99900184, 99900183, 99900181 дугаарын утсаар лавлана уу.