Category

Uncategorized

Худалдаж авахад хамгийн таатай оффис

УЛААНБААТАР БИЗНЕСИЙН ШИНЭ ДҮҮРЭГТЭЙ БОЛЖЭЭ

By | Uncategorized | Сэтгэгдэлгүй

Дэлхийн ихэнх хотуудыг харахад хотдоо томоохон “Business district” буюу Бизнесийн дүүргүүдийг бий болгосон байдаг. Бизнесийн дүүрэг нь ихэвчлэн хотын төвтэй ойр байршсан, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн төвлөрсөн ажил хэрэгч бүс болсон байдаг бөгөөд зарим хотуудад энэхүү дүүргийг “Санхүүгийн дүүрэг” ч гэж нэрлэх нь бий.

Манай улсын хувьд нийслэлийн 24 байршлыг хөгжүүлэхээр хот дахин төлөвлөлт хийгдэж байгаатай холбоотой хотын төв хэсэг, хойд зүгрүү улам тэлж, үүнийгээ дагаад ч тухайн байршилд шинэ шинэ аж ахуй нэгж, компаниуд олноор төвлөрч бизнесийн шинэхэн дүүргийг бий болгож байгаагаас гадна судлаачдын үзсэнээр 2020 оны байдлаар Сүхбаатар дүүрэгт жилд оффис худалдан авах 2600 Аж Ахуй Нэгж Байгууллагуудын  95,000м2 оффисын талбайн эрэлт  үүсэх боломжтой гэж үзсэн нь тухайн хэсэгт бий болж буй бизнесийн шинэхэн дүүргийн байршлын үнэ цэнийг улам нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. (Эх сурвалж: Мастер Групп-БХА, 2018)

Бизнесийн шинэ дүүрэг бий болохын хирээр тухайн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулахыг хүсэх аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудад оффисын эрэлт, хэрэгцээ маш их гардаг, мөн үл хөдлөх хөрөнгө нь банкны хадгаламж, үнэт цаас хувьцааг бодвол инфляцийн эрсдэл багатайгаас гадна үл хөдлөх хөрөнгийн үнэ урт хугацаанд өсөлттэй байдаг тул хөрөнгө оруулалтын аргуудаас богино хугацаанд үр өгөөжөө өгч чадах хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болж чаддаг байна.

Ялангуяа хотын хойд хэсгийн тэлэлттэй холбоотойгоор 2022 он гэхэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын байршлын зэрэглэл 1 түвшинөөр ахиж, оффисын үнэ 91% ийн өсөлттэй байхаас гадна 2018 оны 1 улиралд хийсэн судалгаагаар хэрэглэгчид үнэ, төлбөрийн нөхцөлөөс хамааран 71% нь оффис худалдан авах хүсэлтэй байгаа учир хөрөнгө оруулагчдын хувьд тухайн хэсэгт оффис худалдан авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, эсвэл түүнээсээ хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломжтой болох юм.

Бид дээрхтэй холбоотой бизнесийн шинэ дүүрэгт бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулах болон, оффисын байгууламж худалдаж авахын 4-н давуу талыг сонирхуулъя.

  1. Үйл ажиллагааны төв – Та Бизнесийн шинэ дүүрэгт үйл ажиллагаагаа явуулахаар  шийдсэн бол та эндээс бизнесийн хамгийн том соёлыг мэдэрч бизнесийн түншүүдтэй болох боломжтой.
  2. Мэдлэг – Та идэвхтэй хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа тул зах зээл дээр юу болж байгааг алган дээрээ тавьсан мэт мэдэж байх болно.
  3. Нэр хүнд – Бизнесийн дүүрэгт байх нь танай компаний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор түншүүд, хамтарч ажиллахыг хүссэн бизнесийн байгууллагуудад маш таатай сэтгэгдэл төрүүлэх болно. Дээрээс нь танай ажилчид хотын ийм чухал хэсэгт байрладаг гэдгээрээ бахархах болно.
  4. Дэд бүтэц – Бизнесийн шинэ дүүрэгт байрлах оффисуудын дэд бүтэц нь харьцангуй сайн чанартай байх хандлагатай байдаг. Та ажиллагсад болон үйлчлүүлэгчдийнхээ оффисын таатай орчинг бүрдүүлэхийн тулд хамгийн сайн оффисын барилга, боломжуудыг тэндээс олох болно.

“Мастер Групп” нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхдээ зах зээл, эдийн засаг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа шинжилгээг улирал тутам гүйцэтгэж түүндээ үндэслэн бодитой, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Мөн бид манайхыг зорьж ирж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, оффис худалдаж авахыг хүссэн хөрөнгө оруулагчдаа дэмжих үүднээс уян хатан үнэ төлбөрийн нөхцөлийг санал болгож ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны  15 жилийн хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэй  зээл, ГОЛОМТ БАНК-ны 10 жилийн хугацаатай 1.5%-ийн хүүтэй оффисын мортгейжийн зээлүүдийг “ProOne” болон “Хоймор” төслүүд дээр санал болгож байгаа тул бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд манай оффисын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

 

Манай хаяг: 7-р хороолол, Алтайн гудамж – 281, Хоймор оффис

Холбоо барих утас: 99900181, 99900182, 99900183, 99900184.

 

Ирээдүйн үр өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын арга

Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

By | Uncategorized | Сэтгэгдэлгүй

Хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ? Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээг (хоол хүнс, орон байр, хувцас, татвар гэх мэт) өөрийн орлогоороо хангаж чаддаг болсны дараа түүнээс давж гарсан орлого нь мөнгөн хуримтлал болж хувирдаг.

 

Энэхүү хуримтлалаа хэрхэн үр ашигтай зүйлд байршуулах вэ? гэдгээс үүдэн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж эхлэх бөгөөд дараах хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг түгээмэл байдаг.

  • Банканд хөрөнгө оруулах /Хадгаламжид хийх/
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах
  • Бизнес хийх
  • Үнэт цаас худалдан авах /хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас гэх мэт/

Ихэнхдээ байгууллагын үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхлэгчид, ашиг орлогоо улам арвижуулах,  бизнесийн үйл ажиллагаагаа, өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын аргыг ашиглах сонирхолтой байдаг.

Харин хувь хүмүүс эсвэл, дөнгөж бизнес эрхэлж байгаа залуус банканд хадгаламж нээж мөнгөө хадгалуулах тохиолдол их байдаг байна.

 

Хүснэгт1. Банкуудын хадгаламжийн хүүний өөрчлөлт 2014-2018 он

Дээрх хадгаламжийн хүүний өөрчлөлт харуулсан хүснэгтээс харахад банкнуудын хадгаламжийн хүү жил ирэх тусам буурч байгааг та анзаарсан байх.

Бид өөрт байгаа хөрөнгөө хадгаламжид түгжих хэрэгтэй юу?

Хадгаламж нь ирээдүйд улам үнэ цэнэ нь буурдаг, өсөх гэхээсээ илүү валютын өөрчлөлтөд өртөх магадлал ихтэй, үр өгөөжөө удаан хугацаанд маш бага харуулдаг хөрөнгө оруулалтын хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрийн гэсэн объекттой болох, түүнийгээ түрээслэх хэлбэрээр илүү их ашиг түргэн хугацаанд олж болох, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх гэх мэт маш олон давуу талтай байдаг.

 

Бид өмнөх нийтлэлээрээ ирээдүйд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй байх аргуудын талаар сонирхуулж байсан билээ. Тэрхүү нийтлэлд оффис худалдаж авах нь орон сууц худалдаж авахаас илүү ирээдүйн үнэ цэнэ, өгөөж, ашиг ихтэйг харуулж байсан.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хөрөнгө оруулалтын өгөөжөө түргэн хугацаанд өсгөх арга

Хөрөнгө оруулалт худалдаж авах нь өөрөө ирээдүйн үнэ цэнэ дээр суурилсан шийдвэр гаргалт болдог. Учир нь олон улсад “Real State Investing” буюу үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах арга нь томоохон бизнесменүүдийн хамгийн их анхаарлыг татдагаас гадна тэд үл хөдлөх хөрөнгийг:

  • Урт хугацааны мөнгөн орлого, хөрөнгө бий болгож чаддаг
  • Ирээдүйд улам үнэ цэнэ нь өсдөг
  • Эерэг мөнгөн урсгал бүтээж, байнгын тогтмол орлоготой болгодог хэмээн үздэг байна.

Амжилттай яваа бизнес эрхлэгчдээс гадна, улс орны томоохон эрх мэдэлтэн, эдийн засгийн мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийхийг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үйл явц гэдэгтэй санал нэг байдаг.

Бидний амьдралд хамгийн түгээмэл хийгддэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт бол орон сууц худалдаж авах явдал байдаг. Орон сууц худалдаж авснаараа та өөрийн гэр бүлээ амьдрах газраар хангах эсвэл бусдад түрээсэлж ашиг олох боломжтой бол оффисын хэрэглэгчийн худалдан авалт үүнээс тэс ондоо байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц авч хадгалж байснаас оффист хөрөнгө оруулалт хийж түрээсийн ашгаар нь орон сууцаа ч авах боломжтой гэсэн үг юм.

 

Тухайлбал 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг сонголт юм.

 

Үл хөдлөх хөрөнгийн алдартнууд хэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг илтгэж чадах гол үзүүлэлтийг түүний байршил гэж үздэг. Үл хөдлөх хөрөнгө ялангуяа оффис худалдаж авахад хотын төвийн байршил хэдий үнэ цэнэтэй ч ирээдүйд өгөх өгөөж нь бага, харин өнөөдөр үнэ цэнэ багатай ч ирээдүйд хамгийн ихээр өсөж болох байршлыг сонгох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

 

“Бид ирээдүйн үнэ цэнэ дээр суурилж худалдан авалт хийх нь зөв”

 

[/vc_column_text]

“Үл хөдлөх хөрөнгийг алдах эсвэл хулгайлах боломжгүй, мөн энэ нь танаас хэзээ холдохгүй. Зөвхөн түүнийг худалдаж аваад, төлөх ёстойгоо төлж, зохих ёсоор анхаарч, удирдах л хэрэгтэй. Учир нь энэ нь дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм. “

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт

“Дэлхийн нийт саятангуудын 90% нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Аж үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалттай харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь илүү их хөрөнгө мөнгө бий болгодог.​ “

Эндрю Карнеги, тэрбумтан аж үйлдвэржүүлэгч

“Өсөлт дэвшил удаан ч байж болно, гэхдээ хэн ч үүнийг үгүйсгэж чаддаггүй. Гол зүйл нь боломж, бололцоо яг хаана байгаа вэ гэдэг л чухал, харин би яг одоо зарим эерэг бөгөөд сөрөг хандлагыг харж байна”

Үл хөдлөх хөрөнгийн могул, тэрбумтан Жан Шин

[/vc_column][/vc_row]